2019.01.24

С.Чинзориг: ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргыг улс төрийн албан тушаалтантай адилтгаж болохгүй

УИХ-ын чуулганаар өнөөдөр Төрийн өндөр албан тушаалтын зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалын зэрэглэлийн тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.

ХНХ-ын сайд С.Чинзориг төсөлтэй холбоотойгоор байр сууриа иэлрхийлсэн юм.

ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргыг ТӨ-6 тай адилтгах албан тушаалтан гэж оруулж ирж байгаа юм байна. Үүнийг буруу гэж үзэж байна. Төрийн өндөр албан тушаалтан, түүнтэй адилтгах байгууллагуудын албан тушаалтан гэдэг бол улс төрийн албан тушаалтан буюу үндсэндээ бол  УИХ-аас  томилогддог албан тушаалтнуудын асуудал л даа. Харин ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга гэдэг бол төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн хамгийн дээд албан тушаалын. Энэ 2ийг адилтгаж оруулж ирэх шаардлагагүй.