Л.Энх-Амгалан 2019.01.25 | Мэргэжлийн холбооны хэвлэл мэдээллийн алба

Сангийн яамтай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Сангийн яамтай хамтран ажиллах гэрээ байгууллаа

 “Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх” тухай засгийн газрын тогтоолын дагуу Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Ч.Чимидсүрэн өнөөдөр Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт, Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэн зэрэг мэргэжлийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа ярилцаж, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. 

Сангийн яамтай байгуулсан гэрээгээр Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт нь МНБ-ийн эрх олгох, эрхийг хүчингүй болгох, Сангийн яамнаас өгсөн чиглэл, удирдамжийн дагуу нягтлан бодох бүртгэл, аудитын олон улсын стандарт, түүний нэмэлт өөрчлөлтийг орчуулах, хэрэглэх тайлбар зөвлөмж боловсруулан гаргах, ААНБ-ын стратеги засаглал, гүйцэтгэл, хэтийн хандлагын уялдааг харуулсан бусад тайлагналын аргачлалыг боловсруулах, аудитын хуулийн этгээдийг мэргэжил, арга зүйн удирдлага, зөвлөгөө, мэдээллээр хангах, МНБ, аудиторын ёс зүйн дүрмийг батлах, хэрэгжилтэнд нь хяналт тавих зэрэг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.