Оюун-Эрдэнэ.Л У.Хүрэлсүх 2019.02.02 | Vip76.mn

ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг 88.1 хувийн саналаар томиллоо

ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг 88.1 хувийн саналаар томиллоо

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Засгийн газрын гурван гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Эхлээд ЗГХЭГ-ын даргад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Нэр дэвшигчийн танилцуулгыг Ерөнхий сайд танилцууллаа.
Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцуулаа. 

Танилцуулгын дараа УИХ-ын гишүүд гишүүд асуулт асууж, үг хэллээ.

Ингээд санал хуралтаар 88.1 хувийн саналаар дэмжиж, Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын даргаар томиллоо.