Учрал.Н 2019.03.06 | Vip76.mn

Н.Учрал: Залуу хүн үргэлж өөрийгөө хөгжүүлж мэдээллээ шинэчилж байх ёстой

УИХ-ын гишүүн Н.Учрал үргэлж мэдлэг боловсролоо дээшлүүлж, суралцаж явдаг. Тэрээр Их Британий Букингхамын их сургууль буюу Buckinghamshire new university-д MBA in International Management (Top Up) оюутан болоод багагүй хугацааг үдлээ. 2008-2010 онд Англид хамгаалсан хүний нөөцийн мастерын 12 модулаа шилжүүлж (Top Up) олон улсын менежментийн чиглэлээр диссертацийн түвшинд суралцаж байна.

Хэдийгээр УИХ-ын гишүүний завгүй албыг хашиж байгаа ч заавал танхимд суухгүйгээр мэдлэгээ ахиулах боломж орчин цагт байдаг гэдгийг нотолж явна. Тэрээр цахим хуудастаа энэ тухайгаа ийнхүү бичжээ.

“Залуу хүн үргэлж өөрийг хөгжүүлж мэдээллээ шинэчилж байх ёстой гэж би боддог. Мэдлэг бол тухайн цаг хугацаатайгаа зэрэгцэж өрсөж байвал тэр нь чадвар болж бусдад зөв хандлага төрүүлдэг болохыг боловсролд "ASK" модел гэж нэрлэн attitude, skill, knowledge-ийг шинэ үедээ түгээхийг дэлхий дахин зорьж байна. Орчин цагт заавал танхимд суралцах шаардлагагүй болсоныг мэдэрч мэдлэгээ ахиулах боломж хэн бүрт бий. Их Британий Букингхамын их сургууль буюу Buckinghamshire new university-д MBA in International Management (Top Up) оюутан болоод багагүй хугацааг үдлээ. 2008-2010 онд Англид хамгаалсан хүний нөөцийн мастерын 12 модулаа шилжүүлж (Top Up) олон улсын менежментийн чиглэлээр диссертацийн түвшинд суралцаж байна. Цаг хугацаатай уралдан их ажлын хажуугаар өөрийгөө дайчилсаны үр дүнд research proposal, research plan-аа хамгаалж дууслаа.

Диссертацийн ажлын бараг 50 хувь нугарлаа гэсэн үг. 4-р сарын 16-нд драфт диссертацаа хянуулж 6 сард мастераа хамгаална. Сэдэв нь хамгийн гоё. Олон улсын хүмүүнлэгийн байгууллага (Oxfam) - ын менежмент. Ядуурлыг бууруулах, агаарын бохирдлыг шийдэх, сайн үйлсэд мөнгө босгох гээд ажлуудыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулдаг талаар энэ гайхалтай байгууллагын манлайллын нууцыг л олж харахыг хүссэн учир энэ сэдвийг сонгосон.

Онлайнаар суралцахын давуу талууд гэвэл удирдагч багшаас авах зөвлөгөөнүүд, шүүмжүүд, тус сургуулийнхаа онлайн номын сангаар хязгааргүй аялах боломж, бусад орны оюутнуудтай үүсэх нетворкинг, танхмийн сургалтаас төлбөрийн хувьд хямд, хүсвэл сургууль дээрээ хэзээ ч очиж танхмийн сургалтанд үргэлжлүүлэн хамрагдах боломжууд гээд явж өгнө. Таны IELTS, Toefl-ын онооноос шалтгаалж төлбөрийн хөнгөлөлт болон тэтгэлэгт хамрагдах боломж үүснэ.

Онлайнаар суралцах, TOP UP хийх, Английн боловсролын онцлогын талаар мэдээлэл авахыг хүсвэл нээлттэй шүү. 5 сар дөхөөд энэ талаар лекц унших бодол бас байна.”