2019.02.20

Их, дээд сургуулиудыг хотоос гаргах ажлын хэсэг байгуулжээ

500 мянган иргэнтэй байхаар төлөвлөн байгуулагдсан нийслэл хотод өнөөдөр 1,3 сая иргэн амьдарч байна. Хүн амын хэт их төвлөрөл үүсэхэд их дээд сургуулиуд нийслэлийн А зэрэглэлийн бүсэд байрладаг нь их нөлөө үзүүлж байна. 

Хүн амын төвлөрлөөс үүдэн хөрс, ус, агаарын бохирдол, автозамын түгжрэл зэрэг асуудал их байна. 

Эдгээр асуудлыг шийдэхийн тулд Их, дээд сургуулиудыг хотоос гаргах шаардлагатай гэж үздэг. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэ асуудалтай холбогдуулан ажлын хэсэг байгуулсан байна.