2019.03.18

Нийт нутгаар ой хээрийн түймэр гарах өндөр эрсдэл байна

2015, 2017 онуудад хуурайшилт ихтэй байснаас ой хээрийн түймэр дэгдэж бүтэн нэг аймаг тэрчигтээ шатаж байсныг үзэгч та санаж байгаа байх. Тэгвэл энэ хаврын хуурайшилт дээрх жилүүдийнхээс ч их байгааг аврагчид сануулж байна. Хөрсөнд ямар ч чийг байхгүй байгаа нь ой хээрийн түймэр хормын дотор гарах нөхцөл бүрджээ.

Дээр нь 6-р сар хүртэл хур тунадас маш бага орно. Мөн олон жилийн дунджаас дулаан байх төлөв ажиглагдсан байна. Энэ бүхэн хуурайшилтыг улам бүр нэмэгдүүлэхээр байгаа юм. Тийм учраас онгой байдлын ерөнхий газраас урьдчилан сэргийлэхийг сануулсан 01 тоот гарган бүх аймаг, дүүрэг, батлан хамгаалах яам, байгаль орчин аялал жуулчлалын яам, цагдаа, хүчний байгууллагуудад хүргүүлжээ.