Бат-Эрдэнэ.Б 2019.03.22 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Татварын өр өвлөгдөхийг дэмжихгүй

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы (2019.03.21) нэгдсэн хуралдаанаар татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүний өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг эхэллээ.

Санал хураалтын үед дэмжсэн дэмжээгүй гишүүд байр сууриа илэрхийлэв.

Б.Бат-эрдэнэ

Тухайн ААН байгууллагын захирал хувь эзэмшигч хүмүүстэй хамт амьдарч байгаа цалингаас нь амьдралаа залгуулж байгаа өвөө эмээ нялх хүүхэд ч байсан гэсэн татварын өрийг шилжүүлэн авч үлдэхээр ийм ойлголт гарсан учраас  дэмжих боломжгүй юм.