Ц.Мөнх-Оргил 2019.03.22 | Vip76.mn

Ц.Мөнх-Оргил гишүүний тойргийн ахмадууд удахгүй шинэ клубаа нээнэ

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил сонгогдсон тойрогтоо "Ахмадын клуб"-ыг байгуулахаар ажиллаж байна. 

Тэрээр өнөөдөр өөрийн цахим хуудсандаа ахмадын клубын байран хэрхэн засвар, тохижилт хийгдсэнийг нийтэлжээ.

Тэрээр:

"Энэ сардаа багтаагаад ахмадын клубээ нээхээр ажиллаж байна. Клубт маань биеийн тамир, чийрэгжилт, мэдлэг, мэдээллээ хуваалцах, төрөл бүрийн сургалтууд явуулах зэрэг олон чиглэлээр ахмадууддаа зориулсан үйл ажиллагаа явагдах болно."

хэмээх бичжээ.