2023.09.17
АХМАДАА ДЭЭДЭЛЬЕ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛОВ
Олон улсын болон Монголын ахмадын өдрийг тохиолдуулан өнөөдөр /2023.09.16/ “Ахмадаа дээдэлье” нээлттэй өдөрлөг боллоо. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Ахмадад ээлтэй дүүрэг төсөл”-ийн хүрээнд уг арга хэмжээг зохион байгуулав.
Өдөрлөгөөр дүүргийн 43 хороодын ахмадад төрийн үйлчилгээг ойртуулах, эрүүл амьдралын хэв маяг, зөв хооллолтын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулан соёлын боловсролыг дээшлүүлэх, дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч ахмад настан, хүнсний ногоо тариалагчдын борлуулалтыг дэмжин өрхийн орлогыг нэмэгдүүлсэн арга хэмжээ боллоо.
Мөн ахмад настантай холбоотой нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой зөвлөгөө мэдээлэл, смарт карт сунгах, шинээр олгох, нийгмийн даатгал, сэтгэл зүйн зөвлөгөө, эмчийн үзлэг зэрэг төрийн үйлчилгээг нэг дороос авсан юм.