
2025.02.18
УИХ-ын гишүүд Фүжи хотын “ФүжиРакүжүэн”ахмадын асаргааны газрын үйл ажиллагаатай танилцлаа
УИХ-ын гишүүд Шизүока мужийн Фүжи хотын ФүжиРакүжүэн хэмээх ахмадын асаргааны газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ асаргааны газарт одоогоор 65 ахмад асруулж байгаа талаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун мэдээлэв.
65 ахмад нэг дор биш 10, 10-аараа нэг нэг бүлэг болон хуваагдаад амьдрах өрөө болон хамтын харилцааг бий болгож чөлөөт цагаа өнгөрөөх нэг том заалтай.
Мөн 10 хүний дунд 1 усанд ордог газартай юм байна.
Энд амьдрахад 3~5 гэсэн ахмадын асаргааны үнэлгээтэй настангууд ирдэг байна. Хөдөлмөрийн насан дээрээ өндөр НДШ төлдөг байсан ахмадууд Асаргааны Даатгалаас 90% өөрөөсөө 10% төлдөг бол бага НДШ төлдөг байсан бол 70% даатгал авч өөрөөсөө 30% төлбөр төлдөг байна.
Тус төвд Монгол Улсын нэг иргэн асаргааны ажил хийж байна.