Баянзүрх дүүргийн 3-р хорооны иргэдээ Төрийн ордонд хүлээн авлаа
2022.10.21

Баянзүрх дүүргийн 3-р хорооны иргэдээ Төрийн ордонд хүлээн авлаа

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн нарын хамтаар Баянзүрх дүүргийн 3-р хорооны иргэдээ төрийн ордонд хүлээн авлаа.

Ингэхдээ есөн хөлт цагаан тугт хүндэтгэл үзүүлж, УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай танилцууллаа.

Энэ үеэр гишүүний хувиар өргөн барьсан, ажлын хэсгийг ахалсан, шинээр санаачилж буй хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгсөн.

Мөн Баянзүрх дүүрэгт хийж хэрэгжүүлж буй ажил, ирэх жил хийхээр төлөвлөж буй ажлын талаар ярилцаж санал солилцлоо.