Улсын бүртгэлийн байгууллагын нээлттэй мэдээллийг цахим хуудсаар авах боломжтой
2022.08.22

Улсын бүртгэлийн байгууллагын нээлттэй мэдээллийг цахим хуудсаар авах боломжтой

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд "www.opendata.burtgel.gov.mn" цахим хуудаст хандаж Улсын бүртгэлийн байгууллагын нээлттэй мэдээллийг харах боломжтой болж байна.

Түүнчлэн иргэдэд үзүүлэх лавлагаа, үйлчилгээний төрөл, үйлчилгээний нөхцөл, шаардагдах баримт бичгийн жагсаалт, улсын бүртгэлийн байгууллагын цаг үеийн мэдээ мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны цахим хуудас болох www.burtgel.gov.mn-ээс авч болох юм.