Харьяалал харгалзахгүйгээр тоон гарын үсгээ аваарай
2022.09.23

Харьяалал харгалзахгүйгээр тоон гарын үсгээ аваарай

Улсын бүртгэлийн байгууллагаас Монгол Улсын 16-аас дээш насны иргэдэд 5 жилийн хугацаатайгаар тоон гарын үсгийг иргэний үнэмлэхийн санах ой буюу чип, ухаалаг гар утасны аппликэйшнээр дамжуулан олгож эхэлсэн. Мөн зарим газар, хэлтэсүүд цахим машин буюу киоскоор тоон гарын үсэг олгож байгаа юм.

Улсын бүртгэлийн байгууллагын харьяа газар, хэлтсүүд тоон гарын үсэг олгох ажлын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран албан хаагчдад нь тоон гарын үсгийг олгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Иргэд та бүхэн харьяалал харгалзахгүйгээр нийслэл, орон нутгийн бүртгэлийн хэлтэст хандаж аж ахуйн нэгж, байгууллага, хамт олноороо нэгдэн тоон гарын үсгээ авах боломжтой аж.