Б.Энх-Амгалан 2019.03.29 | УИХ-ын гишүүний Ажлын алба

Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан ОХУ-ын "МЭРГЭЖИЛДЭЭ ҮНЭНЧ ЭМЧ" дурсгалын медалиар шагналаа

ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодын Хязгаар дахь бие төлөөлөгч, ОХУ-ын ардын багш, түүхч, судлаач А.В.Лусынецийн санаачилгаар, Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Улсынхаа эрүүлийг хамгаалахын салбарт олон жил, идэвх зүтгэл гарган ажиллаж буй С.Байгалмаа, О.Цэрэнсүрэн нарын салбартаа оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, ОХУ-ын "МЭРГЭЖИЛДЭЭ ҮНЭНЧ ЭМЧ" дурсгалын медалиар шагналаа.

Улсын Их Хурлын гишүүн, Зам, Тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнөөдөр тэднийг хүлээн авч уулзан, энгэрт нь медалийг нь зүүж өглөө.

Эмч нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.