Монгол цэргийн өдрийг, тохиолдуулан шагнал гардууллаа
2019.03.18

Монгол цэргийн өдрийг, тохиолдуулан шагнал гардууллаа

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан салбартаа үр бүтээлтэй ажилласан албан хаагчдыг төрийн болон салбарын дээд шагналаар шагнав. Ёслолын ажиллагааг нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва нээж үг хэллээ.

Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэж ирсэн ахмадууд, батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг үргэлжлүүлж буй цэрэг эрс, эр цэргийн алба хаасан нийт эрчүүддээ баярын мэндийг хүргэв. Мөн энэ өдрүүдэд Казак түмний үндэсний баяр Наурызын баяр тохиож буй тул нийт зон олонд хандан баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Монгол цэргийн өдрөөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор нэг, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор тав, Цэргийн гавьяаны одонгоор нэг, Алтан гадас одонгоор долоон албан хаагчийг тус тус шагнав. Шагналыг нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар гардуулж өглөө.