Занданшатар.Г 2019.04.04 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ

УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ

Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган 2019 оны 04 сарын 05-ны өдөр нээлтээ хийх гэж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан буюу нээлт 10.00 цагаас хийнэ.

Үргэлжлүүлэн 11.00 цагаас УИХ дахь намын бүлгийн хуралдаан болно.

- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

 БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 05-ны Баасан гарагт:

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

- Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 05-ны Баасан гарагт 15.00 цагаас:

- Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал.