Ө.Энхтүвшин 2019.04.19 | Vip76.mn

Ө.Энхтүвшин: МҮОНРТ салбартаа манлайлаач

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулган 10 цаг 30 минутанд эхэлж Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевиз /МҮОНРТ/-ийн Үндэсний  зөвлөлийн  гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна.

Тус зөвлөлийн дөрвөн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон бол нэг гишүүнийг хуулийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа юм. Тиймээс  зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, тэдний оронд томилох гишүүдийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас нэр дэвшүүлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн зүгээс  түүхч Д.Өлзийбаатарыг нэр дэвшүүлсэн бол Засгийн газраас Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Н.Жанцан, УИХ-аас дэвшүүлэх  гурван хүний нэрд  20 гаруй хүн өрсөлдөж  тэднээс Сүхбаатарын Алтанцэцэг,  Ваанжилын Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарыг дэвшүүлсэн юм.


УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин

Монголд болж байгаа үйл явлын хар бараа нь л энэ ТВ-ээр гарах юм. Уг нь нийгэмд гэрэл гэгээтэй, болж байгаа сайхан зүйл байгаа шүү дээ. Үүнийг түлхүү гаргаж өгөөч гэж гуймаар байна. МҮОНТВ үүн дээр манлайлаач. 

Хоёрдугаар танин мэдэхүйн зүйл гаргаж өгөөч. Шинэ мэдлэг, мэдээлэл олгосон нэвтрүүлгүүд гаргаж өгөөч.