Ц.Мөнх-Оргил 2019.04.23 | Vip76.mn

"М60 Ахмадын Клуб" нээгдлээ

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын санаачилгаар Сүхбаатар дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хорооны ахмадуудад зориулан "М60 Ахмадын клуб"-ыг байгуулжээ. 

Ц.Мөнх-Оргил гишүүн өнгөрөгч амралтын өдрүүдэд тойрогтоо ажиллаж, "М60 Ахмадын Клуб"-ын үйл ажиллагааг нээлээ.

Энэхүү клуб нь эрүүл хооллолт, цэнгээнт бүжиг, иогийн хичээлүүд тогтмол явуулах юм. Мөн "М60 Ахмадын клуб" нь уншлагын танхим, шатар даам зэрэг тоглоом тоглохоор тохижуулсан өрөөнүүдийг бэлтгэсэн байна.

Клубын бүх үйл ажиллагаа үнэ төлбөргүй бөгөөд ахмадуудын сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа явуулах юм.