Д.Сарангэрэл О.Баасанхүү 2019.04.30 | Яамны хэвлэл мэдээллийн алба

ЭМЯ, БНСУ-ын Сүрьеэгийн Үндэсний нийгэмлэгтэй хамтран ажиллана

ЭМЯ, БНСУ-ын Сүрьеэгийн Үндэсний нийгэмлэгтэй хамтран ажиллана

УИХ-д "Сүрьеэгүй Монгол" лобби  бүлэг байгуулаад хоёр дахь жилдээ ажиллаж байна. Тус бүлгийн гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар БНСУ-ын Сүрьеэгийн үндэсний нийгэмлэгтэй танилцаж, хамтран ажиллах гэрээнд  гарын үсэг зурлаа.

Гэрээнд сүрьеэгийн эмнэлэг шинээр барихад дэмжлэг үзүүлэх, мэргэжилтэн сургах, сүрьеэг эрт илрүүлэх урт хугацааны төсөл хэрэгжүүлэх, хүн амд энэ өвчний талаар мэдлэг мэдээлэл олгохоор тусгажээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2030 он гэхэд, 100 мянган хүн амд ногдох сүрьеэгийн өвчлөлийг 13 хүртэл бууруулах зорилт тавиад байгаа юм. Эрүүл мэндийн сайд З.Сарангэрэл, Солонгосын Үндэсний Сүрьеэгийн нийгэмлэгийн ерөнхийлөгч  Кон Ман Ху нар "Сүрьеэгүй Азийн төлөө" хамтран ажиллахаа энэ үеэр илэрхийллээ.