2019.01.16

Улсын дунджаар амбулаторийн үзлэгт томуу, томуу төст өвчний эзлэх хувь 9,3 байна

Томуу, томуу төст өвчний дэгдэлт улсын хэмжээнд 9.3 хувьтай байна. Улаанбаатар хотод 7.1, хөдөө орон нутагт 10.6 хувьтай байна. Эрүүл мэндийн яам долоо хоног тутам томуугийн дэгдэлтийн тархалтын талаарх судалгааг 70 нэгжид хийж байна.

Улаанбаатар хотод 28 нэгж бий. Тандалт судалгааны үр дүнгээр том төст өвчин амбулторын үзлэгийн 15 хувийг эзэлбэл хөл хорио тогтоодог.  Сургууль, үзвэр үйлчилгээ, баар,  рестораны үйл ажиллагаа, олон нийтийг арга хэмжээг хязгаарладаг. Хэдийгээр улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний эзлэх хувь амбулторын үзлэгийн 9.3 хувь байгаа ч Төв, Дорнод аймагт 17 хувьд хүрсэн. Тиймээс эдгээр аймагт хөл хорио тогтоох нөхцөл үүссэн гэсэн үг.