Л.Энхболд 2019.05.02 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

УИХ-ын гишүүн Л.Энхболдоос "Өмнөговь аймгийн Тост, Тосон бумбын нуруу орчмын газар нутгийн хамгаалалтын талаар" асуулга тавьлаа

УИХ-ын гишүүн Л.Энхболдоос "Өмнөговь аймгийн Тост, Тосон бумбын нуруу орчмын газар нутгийн хамгаалалтын талаар" асуулга тавьлаа

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост багт байрлах говь цөлийн бүсийн эмзэг экосистем, нэн ховор, ховор амьтад бүхий Тост, Тосон бумбын нуруу орчмын нутаг дэвсгэрийг Улсын тусгай хамгаалалтад авч хилийн заагийг тогтоосон боловч “Сауд гоби коэл транс” ХХК-ийн эзэмшлийн MV-017038, MV-019036 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайнууд хамгаалалтын бүсэд оролгүй үлдсэн юм.

Тостын нуруунд усан хагалбар зэргэлдээх уул хоорондын хөндийн газар доорх усны тэжээлийн гадаад муж давхцан оршдог. Иймээс энэ нуруунд бүрэлдэж байгаа урсац Хөвд орчмын булаг шанд, баян бүрдүүд цаашлаад Хуршуутын гол, Нарийн сухайт орчмын олон тооны худаг ус булаг шандыг тэжээж байдаг учир уул уурхайн ашиглалтын явцад хатаж ширгэх, устаж үгүй болох эрсдэл үүсээд байгаатай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас энэхүү ээдрээтэй асуудлыг шийдвэрлэх тал дээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар Өмнөговь аймгийн иргэдийг төлөөлсөн Улсын Их Хурлын гишүүний хувьд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Танд дараах асуулгыг тавьж байна.