2024 онд байгаль хамгаалагчдын 20-иос доошгүй хувийг гадаад улсад туршлага судлуулахаар илгээнэ
2024.01.02

2024 онд байгаль хамгаалагчдын 20-иос доошгүй хувийг гадаад улсад туршлага судлуулахаар илгээнэ

БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН ГАДААД ТОМИЛОЛТ ОНЫ ЭХЭНД ЯПОН УЛСААС ЭХЭЛЖ БАЙСАН БОЛ ОНЫ ТӨГСГӨЛД КАНАД УЛСАД ТУРШЛАГА СУДАЛСАНААР ӨНДӨРЛӨЖ БАЙНА.

Отгонтэнгэрийн ДЦГ-ын байгаль хамгаалагчид Монгол-Канадын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хамтран зохион байгуулсан байгаль хамгаалах хөтөлбөрт амжилттай хамрагдлаа.

Хөтөлбөрийн хүрээнд Канад Улсын байгаль орчныг хамгаалах, томоохон уул уурхайн нөхөн сэргээлтийн талаарх туршлага судлан ажиллалаа. Мөн Садбери хотод байдаг анхны зэс хайлуулах үйлдвэр болон үйлдвэрийн бүсийг нөхөн сэргээлт хийсэн талбайтай танилцан туршлага судлав.