БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Их газрын чулуу"-ны хамгаалалтын захиргаанд ажиллав
2023.09.12

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Их газрын чулуу"-ны хамгаалалтын захиргаанд ажиллав

Их газрын чулуу байгалийн цогцолборт газрын хувьд тулгамдсан асуудал байхгүй бөгөөд албан хаагчдын цалин үе шаттай нэмэгдсээр байгаа, ажиллах нөхцөлөөр бүрэн хангасанд албан хаагчид талархал илэрхийллээ.

Тусгай хамгаалалттай газар нутгууд нь олон улсын төслийн хүрээнд олон асуудлуудыг шийдвэрлүүлж байгаа бөгөөд цаашдаа сургалт, олон улсын туршлага солилцох ажлуудыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөсөн байна. 

Өнгөрсөн 2022 оноос бүх тусгай хамгаалалтын захиргааг автомашинаар хангах ажлууд хийгдсэн бөгөөд байгаль хамгаалагчдыг гэнэтийн ослын даатгалд 2 жилээр хамруулж, 4 улирлыг иж бүрэн хувцсаар бүрэн хангаад байгаа. 

2023 оноос бусад орны тусгай хамгаалалттай газар нутгуудтай эгч дүүсийн харилцаа тогтоох, туршлага солилцох байгаль хамгаалагч нарыг илгээх ажлууд эхэлсэн бөгөөд хамгийн сүүлд Саудын Арабын хаант улсын тусгай хамгаалалттай газар нутагтай "Говь гурван сайхан"-ы тусгай хамгаалалттай газрын захиргааг эгч дүүс болгохоор төслийг илгээсэн гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.