2023.02.08
Сав газрын захиргаадад 30 ширхэг Patrol Y61 машин бэлэглэлээ
Япон Улсын Засгийн газрын 200 сая иенийн буцалтгүй тусламжийн хүрээнд байгаль орчны орон нутаг дахь ай сав газрын захиргаадад иж бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай 30 автомашиныг өнөөдөр хүлээлгэж өглөө.
Ингэхдээ 21 ай сав газрын захиргаа, 2 цаг уур орчны шинжилгээний газар, 2 аймгийн Байгаль орчны газар, 2 тусгай хамгаалалтын газрын захиргаа, 2 усны газарт тус тус хувиарилжээ.