ХӨГНӨ-ТАРНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОР ГАЗАРТ АЖИЛЛАВ
2024.01.05

ХӨГНӨ-ТАРНЫ БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОР ГАЗАРТ АЖИЛЛАВ

Байгаль хамгааллын мэргэжлийн холбоог бий болгож төрийн зарим чиг үүргийг хэсэгчлэн болон бүхэлд нь шилжүүлэх ажлыг 2024 онд хийнэ.

Байгаль хамгаалагч гэдэг бол зөвхөн байгаль хамгааллын ажил хийдэг биш өсгөх, үржүүлэх, зохицолдолгоог хангах, менежмент хэрэгжүүлэх олон ажлыг хийх хэрэгтэй байдаг. Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийг бий болгох, менежментэд шилжүүлэх ажлууд үргэлжилсээр байна.

Байгаль хамгааллын тогтвортой менежментийг бий болгон хэвшүүлэх нь цаашдаа олон талын давуу талыг бий болгоно.

2022 оноос эхэлсэн "Байгаль хамгаалагчдын үндэсний зөвлөлгөөн" үр дүнд байгаль хамгаалагчдын үнэлэмж дээшилж, цалин хангамж нэмэгдэж байгаа. Цаашдаа энэхүү ажлууд улам эрчимтэй үргэлжилнэ