Сумъяабазар.Д 2019.05.03 | iToim.mn

Д.Сумъяабазар: Налайхын уурхайг бүрэн зогсоох ёстой

Д.Сумъяабазар: Налайхын уурхайг бүрэн зогсоох ёстой

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас цаг үеийн асуудлаар цөөн асуултад хариулт авлаа.

-Та  21 орд газрыг стратегийн ордоос гаргах саналыг Засгийн газрын хуралд оруулсан юм уу. Энэ ямар учиртай юм бэ?

-Үгүй. Би 21 ордыг стратегийн ордоос гаргах саналыг оруулаагүй. Стратегийн ордыг нэмэх тал дээр байр суурьтай байгаа. Ялангуяа 2007 оны 27 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт гэж байгаа. Шинээр нэмэгдэж байгаа ордуудыг оруулах.

Дээрээс нь нөөц нь дуусч байгаа ордуудыг стратегийн ордод оруулах шаардлага байхгүй. Тухайлбал, Налайхын уурхай байна. Налайхын уурхайг бүрэн зогсоох ёстой. Тэнд амьдарч байгаа иргэдээ ая тухтай байх, аялал зуучлал ногоон байгууламж, хүрээлэн байгаа орчныг нь сайжруулах ёстой гэдэг байр суурийг барьж байгаа. Ер нь цаашдаа стратегийн ордуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шаардлагатай бол Их хурал руу ч оруулах асуудал гарах байх гэж бодож байна.

-Уул уурхайн салбарын ажилтнуудын 14 хувь нь эмэгтэйчүүд гэж байна. Өнгөрсөн долоо хоногт болсон чуулга уулзалтаар ямар асуудал хэлэлцэх вэ?

-Уул уурхайн салбарын эмэгтэйчүүдийн 14 хувийн оролцоог нэмэгдүүлэх, ялангуяа эрдэс баялгийн салбарын боловсон хүчний чадавхын тал дээр Засгийн газраас  30-аас дээш хувийг гаргах тал дээр санаачилга гарган ажиллах ёстой.

Эмэгтэйчүүдийн оролцоог уул уурхайн салбарт нэмэгдүүлэх, тэр дундаа нарийн мэргэжлийн чиглэлээр дотоод болон гадаадад сургах тал дээр анхаарч ажиллах ёстой гэж бодож байгаа. Ер нь уул уурхайн салбарт ажил хөдөлмөр эрхэлж байгаа тэр дундаа гүний уурхайн оператор гэх мэт хүнд хүчир ажилд эрчүүдтэй мөр зэрэгцэн оролцож байгаа бүсгүйчүүдийн хувь нэмэр үнэхээр их байгаа. Тиймээс цаашдаа гэр бүл, үр хүүхдийнх нь асуудал дээр бодлого боловсруулж, хөтөлбөр гарган ажиллана.

Газрын гүний 1300 метрийн гүнд операторын үйл ажиллагаа явуулах, инженер хийх маш хүнд нөхцөлд эрчүүдтэйгээ ижил хүнд хөдөлмөр эрхэлж байгаа.