Л.Энхболд 2019.05.07 | Vip76.mn

УИХ-ын гишүүн Л.Энхболд Номгон суманд ажиллалаа

УИХ-ын гишүүн Л.Энхболд 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон суманд томилолтоор ажиллалаа.

Тэрээр Номгон суманд улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй шинэ сууришлын бүсийн 04 агаарын цахилгаан дамжуулах шугам, Соёл спортын төв, 320 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Энэ үеэр гүйцэтгэгч компаниудад ажлыг хугацаанд нь чанартай барьж, хүлээлгэн өгөх, Соёл, спортын төвийн барилгыг ирэх 7 сард багтааж дуусгахыг анхаарууллаа.

Мөн сумын удирдлагуудад бүтээн байгуулалтын ажлын явцын хяналтыг сайжруулж ажиллахыг даалгасан байна.