2019.05.09

О.Содбилэг: Замбараагүй олон стандартуудыг цэгцлэх зохицуулалт хуульд оруулсан уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.09/ нэгдсэн хуралдаанаар Хэмжил зүйн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсантай холбогдуулан тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн О.Содбилэг:

"2010 онд Монгол Улс олон улсын сүүлийн үеийн стандартуудыг хэрэглэж байя гэж Засгийн газрын түвшинд ажилласан. Өнөөдөр хичнээн төрлийн, ямар ямар стандартууд хэрэглэж байна вэ? Эдгээрийг хэрэгжүүлэхэд өөрчлөлт, сайжирсан зүйл бий юу?

Батлагдсан хуулийн төсөлд байгаагаар олон зүйлийг сайжруулна гэсэн байна. Минийхээр бол Монгол Улсад олон замбараагүй, хэрэгждэггүй норм, стандартууд байгаад байна. үүнийг хэрхэн оновчтой үр дүнтэй болгох тухай хуульд оруулж байгаа вэ?"