2019.05.07

Ц.Гарамжав: Хэмжил зүйн ямар шинэ стандарт нэвтрүүлэн ажиллах вэ?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.05.07) хуралдаан 10 цаг 49 минутад 57.9 хувийн ирцтэй эхлэв. Хуралдааны эхэнд Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

Чанарын шинэ түвшинд гарна гэж  ярьж байна. Энэ бол цаг үеэ олсон асуудал. Хүнсний аюулгүй байдлын стандартууд дээр ямар шинэчлэлт гарав. Хүн амын хүнсний аюулгүй байдал маш аюултай байдалд байна. Генийн өөрчлөлттэй өөрчлөлтгүй бүтээгдэхүүнүүд маш ихээр орж ирж байна. Энийг одоо хэмжил зүйн ямар стандартаар Монгол улс руу орж байх юм эсвэл зөвхөн тоног төхөөрөмж аппарат техник хэрэгсэл дээр чанар гаргаад байгаа юм уу тэр бүтээгдэхүүнийг ямар чанараар бид нар хил давуулж оруулж байх юм.

Энэ хүнсэнд хэрэглэдэг бүтээгдэхүүний импортын чанар дээр яаж хэмжих ямар шинэ стандарт нэвтрүүлж байна вэ? Хэмжилзүй бүх салбарт чухал.