УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.09/ нэгдсэн хуралдаанаар Хэмжил зүйн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсантай холбогдуулан тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн О.Содбилэг: "2010 онд Монгол Улс олон улсын сүүлийн үеийн стандартуудыг хэрэглэж байя гэж Засгийн газрын түвшинд ажилласан. Өнөөдөр хичнээн төрлийн, ямар ямар стандартууд хэрэглэж байна вэ? Эдгээрийг хэрэгжүүлэхэд өөрчлөлт, сайжирсан зүйл бий юу? Батлагдсан хуулийн төсөлд байгаагаар олон зүйлийг сайжруулна гэсэн байна. Минийхээр бол Монгол Улсад олон замбараагүй, хэрэгждэггүй норм, стандартууд байгаад байна. үүнийг хэрхэн оновчтой үр дүнтэй болгох тухай хуульд оруулж байгаа вэ?"
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.04.25/ үдээс хойших хуралдаанаар "Хэмжил зүйн тухай" хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Монгол Улсад хэрэглэхийг зөвшөөрсөнөөс бусад хэмжилийн нэгж хэрэглэх, нэр, тэмдэглэгээ тэдгээрийг бичиж тэмдэглэх хэрэглэх зурам зөрчих. Заасан шаардлага хангаагүй савалсан бүтээгдэхүүн худалдах гэсэн заалтыг хориглосон заалтыг дэмжихгүй санал өгөхөөр дээрх хориглолт хүчингүй болчихоод байна. Эдгээрийгээ зааглах хэрэгтэй байна."
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.04.25/ үдээс хойших хуралдаанаар "Хэмжил зүйн тухай" хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: "Тодорхой цаг хугацааны дараа байгууллагын бүтэц, нэр өөрчлөгддөг. Тиймээс энэ хуулийн төсөлд байгаа төрийн захиргааны төв байгууллага эрхэлнэ гэдгээр нь хэлэлцэж явах нь зүйтэй байх. Тэгэхгүй Хэмжил зүйн хүрээлэн эрхэлнэ гэвэл тодорхой хугацааны дараа байгууллагынх нь бүтэц, нэр нь өөрчлөгдвөл дахиад хуулийн заалт өөрчлөгдөх учраас төрийн захиргааны төв байгууллага эрхэлнэ гэдэг томъёоллоор явсан нь зүйтэй гэж үзэж байна."