2019.05.10

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Нарийн сухайтын бүлэг ордын болон Терра энержи ХХК удирдлагуудтай уулзлаа

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Уул уурхай сайд Д.Сумьяабазар, Гурвантэс сумын Засаг дарга О.Баттогтох нарын хамт Нарийн сухайтын бүлэг ордын болон Терра энержи ХХК удирдлагуудтай уулзлаа.

Тус уурхайгаас Гурвантэс сум хүртэлх автозамыг барьж энэ ондоо багтаан ашиглалт өгөх, баруун 3 сумдын цахилгааны найдвартай эх үүсвэрийг бүрэн хангах, Баяндалай сумаас уурхай хүртэлх автозамыг төр анхааралдаа авч концесст оруулах зэрэг асуудлаар санал солилцож заримыг нь шийдвэрлэж зохих үр дүнтэй уулзалт боллоо.