Нямбаатар.Х 2019.05.13 | VTV ТВ

Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбооноос УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт албан бичиг хүргүүллээ

Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбооноос өнөөдөр (2019.05.08) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус холбоо нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд байгуулагджээ.

Уг холбоонд 83 иргэнээс санал хүсэлт ирсэн нь хууль хяналтын байгууллагын хууль бус ажиллагаа, захиалгат хэлмэгдүүлэлт өртсөн тухай байжээ. Иргэдийн гомдлыг Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбооны хуульчдын баг судалж буй аж. Ингэхдээ зарим иргэний хэлмэгдсэн түүхээр нэвтрүүлэг хийж, олон нийтэд цацахаар зэхэж байгаагаа тус холбооны тэргүүн Л.Гансүх хэллээ.

Мөн гурван иргэний хэлмэгдсэн асуудлаар УИХ-аас байгуулагдсан хүний эрх, шударга ёсыг хангах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Нямбаатар болон Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх мөрдөн байцаах албаны тусгай субьектын үйлдсэн гэмт хэргийг шалгах хэлтсийн удирдлагад хандаж тавихаар болжээ.