2025.07.02
Д.Энхтүвшин: Утга агуулгын хувьд өөрчлөхгүй бол давхар утгатай ойлгогдоод байна
УИХ-ын чуулганы /2025.07.02/-ны өдрийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин асуулт асуулаа.
Нийтээр тэмдэглэх баярын өдөр, нийтээр амрах өдөр, хуулийн үзэл баримтлал дээр 7 хоногийн амралтын өдөр гэж байна. Уг хуулийн төсөл дээр нийтээр амрах өдөртэй давхацсан бол ойлголтын хувьд төөрөлдөхөөр агуулга байна. Тэгэхээр хууль тогтоомжийн тухай хуулиар нэг нэр томьёогоор өөр ойлголтыг илэрхийлэхгүй байх зарчим байгаа. Үүгээр харахад Нийтээр тэмдэглэх баярын өдөр 7 хоног бүрийн амралтын өдөртэй давхацсан бол Нийтээр амрах өдрийг дараагийн ажлын өдөрт шилжүүлнэ гэж өөрчлөн найруулахгүй бол давхар утгатай юм шиг ойлгогдоод байна. Өөрөөр хэлбэл Нийтээр амрах өдөр дотор нийтээр тэмдэглэх баярын өдөр болон долоо хоногийн амралтын өдөр орсон байгаа. Агуулгын хувьд өөрчлөхгүй бол агуулгын хувьд хоёр янзаар ойлгогдох эрсдэл байна. Энэ талаар ажлын хэсэг юу гэж бодож байна вэ?
Түүний асуултад Б.Уянга гишүүн хариулт өглөө.