"Тавантолгойн орд газарт хууль бусаар нүүрс олборлож, хилээр гаргасан нөхцөл байдлыг шалгах явцын талаар"  тавьсан асуулга
2019.05.15

"Тавантолгойн орд газарт хууль бусаар нүүрс олборлож, хилээр гаргасан нөхцөл байдлыг шалгах явцын талаар" тавьсан асуулга

Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболдоос "Тавантолгойн бүлэг орд газарт хууль бусаар нүүрс олборлож, хилээр гаргасан нөхцөл байдлыг шалгах ажиллагааны явцын талаар" Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулга

Тавантолгойн бүлэг орд газарт хууль бусаар нүүрс олборлон борлуулж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй нөхцөл байдлыг шалгах үүрэг бүхий Сангийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 109 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж, шалгалтын нэгдсэн дүнг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.

Тус шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтээр зарим этгээдүүд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан, улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй талаарх хэд хэдэн баримтууд ил болсон. Дээрх алдагдсан нүүрсний хэргийг миний бие эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл уг асуудлыг хөндөж, гэм буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлж, шударга ёс, хариуцлагыг тогтоохын төлөө ажиллаж байна.

Иймд Улсын Их Хурлын гишүүний хувьд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Танд дараах асуулгыг тавьж байна.