2023.04.20

Ц.Идэрбат: ЭТТ-н ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ

УИХ-ын чуулганы /2023,04,20/-ны өдрийн хуралдаанаар “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

Сүүлийн үед төр муу менежер. Төрийн юм гэж байх ёсгүй, байхаараа ийм байна вэ. Тиймээс хувийн хэвшил рүү очих ёстой гэсэн зүйл маш их яригддаг. Үнэхээр ч сүүлийн үед гарч байгаа зүйл үүнийг баталж байгаа юм шиг байлаа. Монголчуудын хэдэн үеэрээ идэх, хөгжих, бололцоог олгох Тавантолгой дээр бүрэн эрхт төлөөлөгч томилоод, түүний багийхан ажиллаад зургаан сарын дотор ямар үр дүн гарсан бэ гэдгийг өнөөдөр тайлагнаж байна. Энэ багийханд баяр хүргэмээр байгаа юм.

Ард түмний баялаг хулгайн замаар явж байсан, үүнийг засаад төр муу менежер биш. Томилогдсон хүн, багт хамт олны ажиллагаанаас шалтгаалж байгаагаас биш зөвхөн төрийг буруутгаад байж болохгүй гэж харж байна.

Тодорхой хувийг хувийн хэвшил, гадна дотныхонтой хамтраад орж ирж байгаа ашгийн нэлээдгүй хувь нь тийшээ явдаг эсвэл төр татвар нэрээр багахан юм аваад үлддэг. Энэ нь багахан хувь нэмэр оруулахаас дорвитой хувь нэмэр оруулж чадахгүй дүр зураг анзаарагдаад байна.

Тавантолгойн ирээдүйг яаж төсөөлж байна вэ. IPO гаргана, хувийн хэвшилтэй хамтарна гэсэн төлөвлөгөө байна уу? Гадныхан гэхгүйгээр Монголчууд өөрсдөө компанийн засаглалыг хийгээд явах бололцоо бий юу?

Түүний асуултад Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариуллаа.