Ө.Энхтүвшин Т.Бадрал 2019.05.17 | ОБЕГ-ын ХМА

Гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогын тэргүүлэх чиглэлийн талаар илтгэл хэлэлцүүллээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогын тэргүүлэх чиглэлийн талаар илтгэл хэлэлцүүллээ

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид Женев хотноо зохион байгуулагдаж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн платформ”-д оролцож байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”-ийн хэрэгжилтийн явцын талаарх өндөр хэмжээний уулзалтад оролцлоо.

Энэ үеэр Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран өнгөрсөн 2018 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II  бага хурлын үр дүн, бага хурлаас батлагдан гарсан бодлогын баримт бичгүүд, тэдгээрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, механизмын талаар танилцуулга хийсэн юм.

Мөн тэрээр “Шадар Сайд нарын албан ёсны мэдэгдэл”-ийн хуралд оролцож, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогын тэргүүлэх чиглэлийн талаар илтгэл хэлэлцүүллээ.