О.Батнасан Ө.Энхтүвшин 2019.05.24 | Vip76.mn

"Улаанбаатар төмөр зам"-ын ашиглалтад шаардлагатай бараа материалыг татвараас чөлөөлнө

"Улаанбаатар төмөр зам"-ын ашиглалтад шаардлагатай бараа материалыг татвараас чөлөөлнө

УИХ-ын үдээс хойших нэгдсэн чуулганаар Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Энэхүү төслийг 2018.06.15 өдөр Монгол улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм. Төслөөр Засгийн газраас 2018 оны 06 сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулиар "Улаанбаатар төмөр зам"-ын ашиглалтад шаардлагатай бараа материалыг татвараас чөлөөлөх юм. 

Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлээд байсан юм. Ингээд өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан уншиж танилцууллаа. 

Төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй.  Харин байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин хууль, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг гишүүд 100 хувиар дэмжсэн байна. Ингээд чуулганы хуралдаанд гишүүдийн олонхи дэмжсэнээр төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.