Батзориг.Б 2019.05.28 | Vip76.mn

Б.Батзориг: Дунд шатанд төрийн хүнд суртал маш их байна

Өргөдлийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хамтран хуралдаж, Туул голын ойр орчимд олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаарх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонслоо.

Энэ үеэр УИХ-ынх гишүүн Б.Батзориг:

Төр аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажилтай орлоготой болгох үүрэгтэй. Гэтэл төрийн хүнд суртал их байгаа шүү. Ялангуяа хот дээр тиймээс хотын дарга анхаарна биз. Яагаад би үүнийг хэлж байгаа вэ гэхээр бидний хэлэлцэж буй тогтоолыг хэрэгжүүлэхэд энэ маш чухал. Төрийн нэр барьж айлгаж сүрдүүлдэг байдал газар авсан.

Харгиа гээд цэвэрлэх байгууламжид анхаарахгүй бол манай хотын иргэд зун болоход маш их өмхий үнэртдэг. Манайх шиг хотын төвдөө цэвэрлэх байгууламжтай хот байхгүй шүү. Энэ дээр анхаараарай.

Улаанбаатар хотын хөрсний бохирдол арай дэндүү байна. Гэр хороололын 200 мянган нойлыг төр жилд  нэг удаа ариутгадаг болмоор байна.

Шар хадны эмнэлэгийн нойл арай дэндлээ. Энэ дээр хотын дарга анхаарахгүй бол шар хадны иргэд бохир дунд амьдарч байна.

Ганцхан Туул гол биш хот дундуур урсаж буй олон гол байгаа тэр бүхэн цэвэр байж бид цэвэр ус ууна. Үүнийг төсөлдөө тусгамаар байна.