Занданшатар.Г 2019.06.07 | Vip76.mn

Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.07/ нэгдсэн хуралдаан 10 цаг 30 минутад эхэлж Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлт буюу нөхөн сонгууль товлон зарласан Сонгуулийн хууль Үндсэн хууль болон бусад хуулийн зарим заалтыг зөрчсөн гэх дүгнэлтийг хэлэлэлцэх юм.

Тус дүгнэлтийг УИХ-ын Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороод хэлэлцэж, хүлээж авах боломжгүй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн юм.

Мөн чуулганы  хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ.

Захиргааны ерөнхий хуульд хориг тавих гол шалтгаан нь хөөн хэлэлцэх хугацааг багасгасан асуудал юм. Хөөн хэлэлцэх хугацааг өөрчилснөөр авлигын хэрэгт холбогдсон Мэргэжлийн хяналтын байцаагч нарын хэрэг хаагдсан юм.

Энэ нь өөрөө нийгэмд шүүмжлэл дагуулаад байсан юм. Тиймээс Ерөнхийлөгч Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь хориг тавьсан юм.

Гишүүд хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэллээ.