С.Чинзориг 2019.06.12 | Vip76.mn

С.Чинзориг: Бодлогын хүү буусан ч тэтгэврийн зээлийн хүүд нөлөөлөхгүй байна

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.06.12) хуралдаан 12 цаг 10 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монголбанкны 2018 оны үйл ажиллагааны тайланг сонсов.

Монголбанк тайлант хугацаанд улс орны эдийн засгийг сэргээх, улсын өрийн дефолтоос зайлсхийх, эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, дархлааг сэргээх, банк санхүүгийн салбарыг эрүүл болгох, Монголбанкийг орчин үеийн төв банкны жишигт хүргэн чадавхжуулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсэн гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан тайлангийн танилцуулгын эхэнд тэмдэглэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг  бодлогын хүү буурч байгаа ч зээлийн хүү яагаад буурахгүй байна вэ? гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгчөөс асуулаа.

С.Чинзориг: Бодлогын хүү буурч байгаа нь сайн хэрэг. Гэхдээ зээлийн хүү буурахгүй байна. Бодлогын хүү зээлийн хүүд нөлөөлөх нөлөөлөл муу байна. Тэтгэврийн зээлийн хүү ерөөсөө буурахгүй байна. 2016 онд Бодлогын хүү 15 хувьтай байхад, 2 жилийн хугацаатай тэтгэврийн зээл 18 хувь байсан. Одоо бодлогын хүү 11 хувь болчихсон байхад тэтгэврийн 2 жилийн хугацаатай зээлийн хүү 18 хувь хэвээрээ л байдаг. Энэ яагаад хөдөлдөггүй юм бэ?