Л.Энхболд 2019.06.25 | Vip76.mn

"МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ"-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулж, санал сонсож байна

УИХ-ын гишүүд ойрын өдрүүдэд сонгогдсон тойрогтоо ажиллаж байна. тэд "Монгол Улсын Үндсэн хууль"-д оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг иргэд сонгогчдод танилцуулж, санал бодлыг сонсож байна. 

УИХ-ын гишүүн Л.Энхболд Өмнөговь аймагт ажиллаж байна. Тэрээр "МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ"-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг аймгийн Төрийн захиргааны болон төсөвт, төрийн өмчит байгууллагын удирдлагуудтай уулзаж, хуулийн төслийн талаарх санал бодлыг сонслоо.

Мөн "МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ"-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулж, санал сонсох уулзалт 2019.06.23-ны өдөр Даланзадгад сумын Хөгжимт Жүжгийн Театрт амжилттай зохион байгуулагдлаа.