Д.Сумъяабазар 2019.06.25 | Vip76.mn

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар тойрогтоо ажиллаж байна

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар тойрогтоо ажиллан иргэддээ Үндсэн хуульд парламентаар батлахаар хэлэлцэх эсэхийг нь шийдсэн хуулийн төслөө танилцуулан ажиллаж эхэллээ.

Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахад энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт томоохон алхам хийхээр зорьж байна. Байгалийн баялгийг тэгш, шударгаар хуваарилах зарчмыг тодотгон 6.2 дугаарт Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн. Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална гэж заасан байна.

2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард иргэдээрээ хэлэлцүүлээгүй учраас олноо дордохын 7 өөрчлөлтийн уршгийг 19 жил ярьж ирлээ. МАН парламентын олонх болж 65 суудал авсан энэ цаг үед Үндсэн хуулийнхаа гажуудлыг арилгахаар ийнхүү зориг шулуудан 76 тойргоороо төслөө хэлэлцүүлж байна. Иргэн бүрийнхээ гаргасан санал бүрийг энэхүү хуулийн төсөлд тусгахаар парламент ажиллан буй билээ.