Нармандах.М 2019.06.26 | Өнөөдөр сонин

Хүнсчдийн танхим байгуулна

Хүнсчдийн танхим байгуулна

Монголын хүнсчдийн холбооноос санаачлан “Хүнсний аюулгүй байдал, хангамж” сэдэвт чуулганыг өчигдөр зохион байгууллаа. Уг чуулганаар хүнсний аюулгүй байдлыг хэрхэн хангах, тус салбарт төрөөс баримтлах бодлого, хүнсний экспорт, импортод тавих хяналт, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн хэрхэн үйлдвэрлэж, баталгаажуулах зэрэг олон талаар хэлэлцлээ.

Сүүлийн 10 гаруй жилд манай улсын хүнсний салбар эрчимтэй хөгжин, бүтээгдэхүүний нэр төрөл, чанар, сав, баглаа боодлын өнгө үзэмж, стандарт сайжир-сан байна. Мөн гадаадын цөөн-гүй улсад хүнс экспортолж эхэлжээ. Гэсэн ч хүнсний аюулгүй байдлыг хэрхэн хангах, дэлхийн стандартад тохирсон хүнсийг хэрхэн үйлдвэрлэх, экспортлогч олшроход анхаарах зүйл олон байгааг оролцогчид дурдав.

Монголын хүсчдийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва илтгэл тавив

Тодруулбал, хүнсийг үйлдвэрээс хэрэглэгчийн гарт хүргэх дамжлага бүрт ариун цэвэр, стандарт хангаж буй, эсэхийг нягтлах боломж хомс, бүтээгдэхүүнийг шинжлэх олон улсын шаардлагад нийцсэн лаборатори байхгүй, гаднаас импортолдогхүнсэндтавиххяналт сул зэрэг нь аюулгүй байдлыг хангахад сөргөөр нөлөөлдөг гэнэ. Тус салбарт сүүлийн үеийн технологийг олноор нэвтрүүлж байгаа ч тэдгээрийг ажиллуулах хүний нөөц хангалтгүй, мэддэг, ур чадвар нь гологддог талаар мэргэжилтнүүд тэмдэглэв.

Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин. “Хүнсний салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд 200 орчим төрийн бус байгууллага, 2000 гаруй аж ахуйн нэгж нэгдэн, танхим байгуулах шаардлагатай. Ингэснээр холбогдох төрийн албадын дэмжлэгтэйгээр үйлдвэрлэгч болон хэрэглэгчийг холбох гүүр болж, тулгарч буй бэрхшээлийг даван туулах, илүү үр бүтээлтэй ажиллан, хүнс үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дөхөм болно” хэмээв.