Б.Батзориг 2019.06.27 | Vip76.mn

УИХ-ын гишүүн Б.Батзориг тойрогтоо ажиллаж байна

Улсын Их Хуралд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл өргөн баригдаж, төслийн анхны хэлэлцүүлгийг хийж чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 98.4 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн.

2-р хэлэлцүүлэг хийхээс өмнө УИХ-ын гишүүд өөрийн сонгогдсон тойргийн иргэддээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулах уулзалтуудыг хийж саналуудыг авч байна. УИХ-ын гишүүн Б.Батзориг өөрийн тойрогт ажиллаж байна.

Тэрээр УИХ-д сонгогдсон тойрог болох Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцууллаа. Төсөлтэй холбогдуулан иргэд өөрсдийн санаа бодлоо илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүдийг сонгох, томилохтой холбоотой тодорхой асуултуудыг асууж байлаа. 

УИХ-ын гишүүн Б.Батзориг хууль батлах үйл ажиллагаа болон тойрогтоо хийсэн ажлынхаа талаар мэдээлэл өгч, иргэдийн саналыг хүлээн авсан байна 

2019 оны 06 дугаар сарын 26-ны байдлаар УИХ-ын 54 гишүүн, 212 газарт, 28,085 иргэнтэй уулзаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг танилцуулсан байна.