Дагва.Р 2019.07.05 | НИТХ хэвлэл мэдээлэл

Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын нээлтэд оролцлоо

Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын нээлтэд оролцлоо

Төв аймгийн Зуунмод хотоос 10 орчим км зайд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Хөшигийн хөндийд Олон Улсын нисэх онгоцны буудал, түүнийг Улаанбаатар хоттой холбосон авто замыг өнөөдөр ашиглалтад орууллаа.

Эл Олон улсын нисэх онгоцны буудал нийслэл хотоос ойролцоогоор 50 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 орчим км зайд байгуулж байгаа бөгөөд агаарын хөлгийн хоёр талын буулт хийх боломжтой, нислэгийн хөдөлгөөний удирдлагын шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглосон, олон улсын стандарт, шаардлагыг бүрэн хангасан аж.

Улаанбаатар хот-Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудлыг холбосон авто замыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьсан юм. Уг зам нь Яармагийн товчоо, Айцын даваа, Түргэний гүүр, Бөхөгийн хөтөл, Хөшигийн хөндий гэсэн чиглэлд нийт 32,226 км урт, асьфальтбетон хучилттай, зорчих хэсгийн өргөн 31м, хоёр урсгал зургаан эгнээ зорчих хэсэгтэй, олон улсын стандартад нийцсэн хурдны авто зам юм.

Олон улсын нисэх онгоцны буудал болон түүнийг Улаанбаатар хоттой холбосон авто замын нээлтэд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва оролцлоо. Тэрбээр тус шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах замаар Улаанбаатар хотын хөгжлийг хурдасгах, шинэ шатанд гаргах, ажлыг байрыг нэмэгдүүлж, тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх боломжтой хэмээн үзэж буй юм.