Н.Цэрэнбат 2019.07.19 | Яамны хэвлэл мэдээллийн алба

130 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна

130 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна

БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бэлтгэл ажлын явц ямар байгаатай газар дээр нь очиж танилцан холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Нийслэлийн гэр хороололд амьдарч байгаа айл өрхийг галалгааны улиралд сайжруулсан түлшээр хангахад 600.000 тн түлш шаардлагатай. Одоогоор 130.000 мянган тонн  сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн нөөцлөөд байна.

Бэлтгэсэн түлшийг нийслэлд 500 гэрээт цэгээр айл өрхүүдэд худалдан борлуулахаас 40 нь нөөцлөлтийн агуулах байх бол үлдсэн нь гэрээт борлуулалтын  цэг байх юм. Өөрөөр хэлбэл  400 өрхийн дунд борлуулалтын 1 цэг байхаар тооцож боруулалтын цэгүүд эхнээсээ иргэдэд үйлчилж байна.

Сайжруулсан шахмал түлшийг айл өрхүүдэд картаар худалдан борлуулах бөгөөд айл бүрийн сууц, зуух, хэрэглээнээс шалтгаалж худалдан авах хэмжээ харилцан адилгүй байна. Тиймээс өрх болгон 1 карттай байна. Тухайн картаар худалдан авалт хийхдээ пос машинд уншуулахаас гадна, тухайн картыг унших андройт утасны апп байна. Энэ тохиолдолд худалдан авалт хийхэд ямар нэгэн хүндрэлт гарахгүй хэмээн тооцоолж буй юм.

400 ӨРХИЙН ДУНД НЭГ БОРЛУУЛАЛТЫН ЦЭГ АЖИЛЛАНА

Сайжруулсан шахмал түлш боруулалх үнийн тухайд  25 кг-ын савлагаатай 1 шуудай түлш 3750 төгрөг байх бол  1 тонн нь 150.000 төгрөгөөр худалдаалагдана.

Улаанбаатар хотын зүүн баруун захад  нөөцийн хоёр агуулах байрлуулах бөгөөд  нэг нь үйлдвэрийн хашаа, нөгөө нь Улаанбаатар төмөр замын Амгалан өртөөнд байх юм.

Өнөөдрийн байдлаар  ачаа тээврийн 18 вагоноор 90 тн  сайжруулсан түлшийг Амгалан өртөө рүү ачиж агуулахад байршуулаад байна. Бусад гэрээт цэгүүд рүү автомашинаар шөнийн цагаар тээвэрлэнэ гэдгийг Тавантолгой Түлш ХХК-ийн зүгээс мэдээллэж байна.

Нийслэлд өнгөрсөн 5 дугаар сарын 15-наас эхлэн түүхий нүүрс оруулахыг хориглосон. Үүнтэй холбоотойгоор МХЕГ, Цагдаагийн байгууллага  нийслэлийн товчоодоор түүхий нүүрс нэвтрэхээс сэргийлж  хяналт тавьж ажиллаж байна.

undefined

БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат  сайжруулсан түлшний үйлдвэрлэл ажлын явцтай танилах үеэрээ боруулалтын цэг, агуулах  байгуулах ажлыг яаравчилж, түлшний хадгалалт, нөөц бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх, нийслэл хотод түүхий нүүрс нэвтрэхээс урьдчилан сэргийлэх хяналтыг сайжруулах, иргэдэд гэр байшингаа дулаалах талаар мэдлэг мэдээллийг тогтмол өгч ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.