Үйл явдал3 мин унших
Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаарх мэдээллийг сонсов

Эх сурвалж:
МН25 ТВОдоохон...
Үйл явдал3 мин унших

Эх сурвалж:
МН25 ТВХуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас гаргасан 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын явцыг сонсож, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Ажлын хэсэг байгуулах тухай, ХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжих тухай, ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг батлах тухай, нийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдааныг зарлах тухай зэрэг найман асуудал хэлэлцэх товтой.
Агаарын бохирдлыг бууруулахын тулд нийслэлийн удирдлага энэ онд 3.4 тэрбум төгрөг төсөвт суулгаж, түлш борлуулах сүлжээг нэмэх, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх, дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, улмаар суурин харуулуудын тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шинэчилж байгаа аж. Мөн сайжруулсан түлшийг нөөцлөх найман агуулах барихаар төлөвлөж, өдгөө тавынх нь бүтээн байгуулалтыг эхлүүлжээ. Үүний зэрэгцээ сайжруулсан түлш борлуулах цэгүүдийг шинээр бий болгож эхлээд байгаа аж. Мод, түүхий нүүрс худалддаг 540 орчим цэг байсан бөгөөд тоог нь нэмэх бодлого барьж буй. Энэ сарын эхээр сайжруулсан түлш борлуулах цэгүүдийн эхний ээлжийг ашиглалтад оруулсан бол ирэх сарын сүүлчээр нэмж 100 цэг нээнэ гэдгийг Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцуулсан юм.
Тэргүүлэгчид танилцуулга мэдээллийг сонсоод холбогдох албанаас зарим зүйлсийг тодрууллаа. Тухайлбал, түлш борлуулах цэгүүдийн газрыг шийдсэн, эсэх, түлшний үнэ ямар байх болон эрэлтэд нийцүүлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн нөөцөлж чадах уу гэдгийг Тэргүүлэгчид лавласан юм. Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал худалдах цэгүүдийн газрын асуудлыг шийдэж, тонн тутмыг нь 150 000 төгрөгөөс хэтрэхгүй үнээр иргэдэд нийлүүлнэ гэдгийг онцолсон. Мөн холбогдох албаныхан хангалттай хэмжээний түлш үйлвэрлэн, нөөцөлсөн талаар хэлсэн юм.
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва холбогдох албаныханд хандан "Тэргүүлэгчдийн саналыг анхаарах ёстой. Маргаашнаас хот руу түүхий нүүрс оруулахыг хориглох тул уг асуудал нийслэлийн иргэн бүрийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой хариуцлагатай үйл ажиллагаа. Холбогдох албанаас ирүүлж буй мэдээгээр энэ зун хур ихтэй байх төлөвтэй. Тэгэхээр сайжруулсан түлшний хадгалалтад онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Түлш норохоороо чанараа алдах вий. Тиймээс агуулах барих ажлыг түргэвчлэх хэрэгтэй" гэсэн юм.