Ц.Гарамжав 2019.08.12 | Vip76.mn

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав тойрогтоо ажлын байр бий болголоо

УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын санаачилгаар одоогоос жил хүрэхгүй хугацааны өмнө Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газартай хамтран Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр эрхэлдэггүй ч ажил хийх хүсэл эрмэлзлэл дүүрэн иргэдийг нэгтгэн 20 орчим ажлын байр бий болгожээ.

Ингэхдээ эсгийний үйлдвэрлэлийг байгуулсан байна. Тэд өнөөдөр хувцас, цүнх, гутал, гэрийн шаахай, олбог болон бусад ахуйн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа бөгөөд бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж, экспортод гаргахаар зорин ажиллаж байна.

Ажлыг жижиг гэлтгүй бүгдийг нэг бүрчлэн чин сэтгэлээсээ хичээж хийж, бага гэлтгүй орлого олж амьдралаа авч яваа бүтээлч иргэдийнхээ урласан бүтээгдэхүүнийг Ц.Гарамжав гишүүн хараад ихэд бахархаж байгаагаа илэрхийллээ.