2023.09.19
62 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног төхөөрөмж гардуулав
Чингэлтэй дүүрэг ХНХЯ нь, АХБ-аас хэрэгжүүлж буй “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ын хүрээнд хэрэгжүүлж буй “Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөр”-т Чингэлтэй дүүргээс хамрагдсан 62 өрхөд Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
ЧД-ээс уг туршилтын хөтөлбөрт нийтдээ 200 гаруй өрх, иргэн бизнесийн тоног төхөөрөмж сонгосон бөгөөд одоогийн байдлаар хүлэмжийн багцад 14 өрх, хоол-хүнсний багцад 58 өрх хамрагдаж, тоног төхөөрөмжөө гардан авсан.
Хөтөлбөрийн хүрээнд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног төхөөрөмжийн багцыг нийт 430 өрх сонгосноос ЧД-ээс 62 өрх сонгож, өнөөдөр тоног төхөөрөмж, багаж хэрэгслээ хүлээн авлаа.