У.Хүрэлсүх 2019.08.14 | Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

Хүнс экспортлох, импортлох зөвшөөрөл олгох журмыг баталлаа

Хүнс экспортлох, импортлох зөвшөөрөл олгох журмыг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 08 дугаар сарын 14-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

-  Засгийн газрын 2000, 2008 оны тогтоолын дагуу хөнгөлөлттэй зээлээр суралцагчид эзэмшсэн мэргэжлээрээ төрийн байгууллагад ажилласан, хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан тохиолдолд зээлийн төлбөрөөс чөлөөлөх зохицуулалт байсан ч 2012 онд батлагдсан Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд заасны дагуу “Сургалтын төлбөрийн зээлийг чөлөөлөх журам”-ыг УИХ-аас тогтоохоор хуульчилсан боловч тус журам батлагдаагүй тул 2004-2016 онд төгссөн иргэд журам болон гэрээнд заасан үүргээ биелүүлсэн боловч дипломоо авч чадаагүй байна. Сургалтын зээлийн төлбөрөөс чөлөөлөх энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. 

-  Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

-  Стратегийн хүнс экспортлох, импортлох зөвшөөрөл олгох журмыг баталлаа. Журам батлагдсанаар хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.